10:00 цагт “Монгол Улсад уул уурхайн байгаль орчны сөрөг нөлөөллийг бууруулах менежментийн чадавхийг бэхжүүлэх” төслийн хүрээнд “Уул уурхайн нөхөн сэргээлтийн технологи, сургалтын төв”-ийн барилгын шав тавих ёслол болно.
11:00 цагаас Монголын бодибилдинг фитнессийн холбооноос БНСУ-ын нийслэл Сөүл хотноо энэ сарын 20-26 ны өдрүүдэд зохион байгуулагдсан 51 дэхь удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээний талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ.
14:30 цагт Австралийн Элчин сайдын өргөөнд Австралийн бичил төслийн санхүүжилт авах 10 төрийн бас байгууллага гэрээнд гарын үсэг зурах ёслол болно.
09:00 Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас Боловсролын их сургууль орчмын нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүйгээр ил задгай худалдаа үйлчилгээ эрхэлж буй, зөвшөөрөлгүй лангуу, контейнер буулгаж, талбай чөлөөлөх ажлыг эхлүүлжээ.