Жүжигчин, найруулагч Ш.Доржсүрэн буюу Дооёо, түүний гэргий А.Мөнгөнзул буюу Зулаа нар хүүгээ урлагийн хүн болгосон. Тэдний хүү хоёр ч киног үзэгчдэд хүргэснийг уншигчид санаж буй биз ээ. Тэгвэл Дооёогийн сурлагаараа ч толгой цохиж 100 хувь тэтгэлэг авсан гэнэ шүү. Энэ талаар жүжигчин Зулаа "Есдүгээр сарын 1. Энэ өдрийг бид сэтгэл догдлон угтлаа. Учир нь xүү минь энэ зун тэтгэлэг авч “British school of Ulaanbaatar“ сургуульд орж аав ээжийгээ үнэхээр баярлуулаж чадсан. 100 хувь тэтгэлэг авна гэдэг урилгаар сурахтай бараг адилхан гэж ойлгож байна. Энэ сайхан сургуулийн нийт хамт олон сурагчид, эцэг эхчүүдэд мөн хичээл сургуульдаа орж байгаа бүх дүү нартаа хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе" хэмээн өөрийн цахим хуудастаа хуваалцжээ.




