05.08

Улаанбаатарт 9-11 градус дулаан байна

Ихэнх нутгаар үүлшиж, баруун болон зүүн зүгийн нутгийн зүүн, төвийн нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Салхи баруун болон зүүн зүгийн нутгаар хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд түр зуур 16-18 метр, төв болон говийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газар, Дорнод Монголын талаар 6-11 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор 18-23 градус, бусад нутгаар 12-17 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. 9-11 градус дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 5 градус хүйтэн, харьцангуй чийг 72 хувь, агаарын даралт 869 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.