Кембрижийн гүн Вильям болон гүнгийн авхай Кейт Миддлтон нар гурав дахь хүүхдээ өлгийдөн авах гэж байгаа талаар албан ёсоор мэдээлжээ. Хэд хоногийн өмнө Кейт Миддлтоны бие тавгүйрхэж эмнэлэгт хүргэгдсэн шалтгааныг хэвлэлүүд түүнийг бие давхар болсонтой холбон бичиж байсан юм. Тэгвэл таамаг батлагджээ. Кейт Миддлтон жирэмсний гүн хордлогод орсон учраас өдөр оролцох байсан арга хэмжээндээ очоогүй тухай хэвлэлүүд мэдээлсэн байна.