09.05

Далайн тээврийн боловсон хүчин бэлтгэх асуудлаар санал солилцлоо


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тэргүүтэй төлөөлөгчид Дорнын эдийн засгийн форумд оролцохоор ОХУ-ын Владивосток хотод айлчилж байна. Ерөнхийлөгч Х.Баттулгыг дагалдан Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг нарын зэрэг албаны хүмүүс ажиллаж байгаа юм.
Тус форумын үеэр Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат Г.И. Невельскийн нэрэмжит Тэнгисийн улсын их сургуулийн ректор Огай Сергей Алексеевичтай уулзаж, далайн тээврийн боловсон хүчин бэлтгэх асуудлаар санал солилцлоо.
Мөн Дорнын эдийн засгийн форумын арга хэмжээний үеэр сайд Д.Ганбат "Монгол-Орос-Хятад гурван улсын эдийн засгийн коридор" сэдвээр илтгэл тавих юм байна.