05.08

Д.Сарангэрэлийн хүү ХААГ-ын дарга болжээ

Тендерийг будлиангүй зохион байгуулах үүрэгтэй "Худалдан авах ажиллагааны газар" байгуулагдсан билээ. Тэгвэл тус газрын дарга шинэчлэгдсэн байна.Өөрөөр хэлбэл тус газрын дарга Д.Энхжаргал АТГ-т шалгагдан түүний гэр бүлийнхнийг "ашиг сонирхлын зөрчилтэй" хэмээн үзэж байсан юм. Харин Д.Энхжаргал тус газрын даргын ажлаа өөрийн хүсэлтээр чөлөөлжээ. Ингэснээр Худалдан авах ажиллагааны газрын даргаар Б.Улам-Өрнөхийг томилжээ. Түүний хувьд УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийн хүү бөгөөд түүнийг ажлын дадлага туршлагагүй хэмээн олон хүн шүүмжилж байгаа юм.