09.07

А.Мөнгөнзул: Аав ээжийнхээ ачаар хүн болж мэндэлсэн ховор заяаг санан дурсахгүй байхын аргагүй

 

"ДОЗ плас" энтертайнментийн жүжигчин А.Мөнгөнзул буюу Зулаагийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Тэрбээр энэ талаараа "Энэ өдөр 1977.9.7.7 цагт миний бие дутуу жинтэй жаахан амьтан эгэл жирийн айлд (Aмгаланбаатар Цэрэнхaндын) бага охин болж мэндэлсэн гэдэг. Аав ээжийнхээ ачаар хүн болж мэндэлсэн ховор заяаг санан дурсахгүй байхын аргагүй энэ өдөр" хэмээн өөрийн цахим хуудастаа бичжээ. Кино урлагийн салбарт гэр бүлээрээ зүтгэж яваа авьяаслаг жүжигчиндээ нийт уншигчдынхаа өмнөөс төрсөн өдрийн мэнд хүргэе.