09.07

Зөрчлийн тухай хуулиар 420 жолоочид сургалт зохион байгуулав


“Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн “Нарны зам” сургалтын төвөөс 3 баазын 10 хэсгийн 420 жолоочийг хамруулан Зөрчлийн тухай хуулиар сургалт зохион байгууллаа.  Сургалтыг “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн Сургалтын албаны дарга Б.Төөрүүл удирдан явуулсан.  Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Авто тээврийн тухай хууль, Авто замын тухай хууль, Архи тамхины хууль, Даатгалын хуулиас  Зөрчлийн хуульд тусгагдсан заалт нэг бүрийг тайлбарлаж танилцууллаа.Энэ үеэр жолооч нар “Зөрчлийн тухай” хууль, Жолоочийн зөрчлийн оноог тооцох журмын талаар сонирхсон асуултаа асуун, шийдвэрлэх шаардлагатай асуудлын талаар санал бодлоо солилцож хамтран ярилцсан юм.  

Нийт жолооч нарт хандан Эрүүгийн хуулийн 16.1-д Зам тээврийн осол гаргасан жолооч хохирсон хүнд яаралтай тусламж үзүүлэх,  осол гарсан талаар холбогдох байгууллага, албан тушаалтанд мэдэгдээгүй бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жил хасах буюу хасахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно эсвэл нэгээс гурван сар баривчлах ялаар шийтгэнэ.

 16.2-т Жолооч зам тээврийн осол гаргаад ослын газрыг санаатай орхин  зугтаасан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51-75 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл 3-6 сарын хугацаатай баривчлах, 5 жил хүртэлх хугацаагаар хорих ял оноодог болсныг онцгойлон анхааруулсан юм.