05.08

Дуучин Т.Дэлгэрмөрөн “Хилийн төлөө” хүндэт одонгоор шагнуулав

“Номинталст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн “Хилийн төлөө” хүндэт одонгоор шагнуулжээ. Энэ тухай тэрбээр өөрийн цахим хуудаснаа “Зээ өнөөдөр чинь сайхан өдөр байна. Хил хамгаалах ерөнхий газраас намайг өглөө дуудлаа. Зориод очтол нийт бие бүрэлдэхүүн хурлын танхимд цуглсан хүлээж байна. Мэдээж гайхах маягтай байж байтал индэр дээр биднийг дуудаж “Хилийн төлөө” хүндэт одонгоор шагнадаг юм байна. Тэгсэн миний бие журмын анд Лувсанравдан хурандаатай хамтарч "Хилчин би жаргалтай" дууг сэтгэл зүрхнээсээ дуулж “Moрин хуур” наадмын шилдэг шагналыг авсан байсан юм. Тэр сайхан дуу маань Монгол Улсын бүслүүр хилийг нүдээ цавчилгүй манаж, биднийг амар тайван амьдрах боломжийг олгодог торгон хилийн заставыханд хүрчихжээ. Сайхан сэтгэлийн үзүүрт шар тосоо гэж. Тэгээд би Монгол Улсын төлөө зүтгэе хэмээн бардам хэллээ шүү дээ” хэмээн бичсэн байна.

П.ТУУЛ