09.13

“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжил-хамгаалал” үндэсний форум болно


Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвөөс санаачлан ХНХЯ, Дэлхийн зөн монгол ОУБ хамтран “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжил-хамгаалал" үндэсний форумыг 2017 оны 09 сарын 13-ны өдөр зохион байгуулах гэж байна. Тус форумын зорилго нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд үзүүлж буй эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, тэдний оролцоог хангах, үр дүнтэйгээр дэмжих, энэ салбарт байгууллага, олон нийтийн анхаарлыг хандуулах, салбар хоорондын уялдаа холбоог бэхжүүлэхэд чиглэнэ.
Чуулганд 21 аймаг, 9 дүүрэг, тусгай сургуулийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, тэдний эцэг, эх, асран хамгаалагчид мөн Төрийн болон төрийн бус байгууллага, Олон улсын байгууллагын төлөөлөл нийт 250 хүн оролцоно.
#Иймд эрхэм сэтгүүлч та бүхнийг хүрэлцэн ирж мэдээ, сурвалжилга бэлтгэхийг урьж байна. Тус арга хэмжээнд ХНХЯ, ЗГТАгентлаг ХХМТГ, ХНХЯ-ны ГБХЗХГ, Дэлхийн зөн Монгол ОУБ урилгаар оролцох бөгөөд форумын төгсгөлд Улсын хүүхэлдэйн театрын хамт олон хүрэлцэн ирж уран бүтээлээсээ толилуулах болно. Форум "Holiday Inn" зочид буудлын хурлын танхимд болно.