Нэгдсэн үндэсний байгууллагын хүрээлэн буй орчин, хүний эрхийн тусгай илтгэгч Жон Нокс энэ сарын 20-ны 15.00 цагт Засгийн газрын 11 дүгээр байранд “Хүний эрхийг хамгаалахын тулд хүрээлэн буй орчинг хамгаалах нь” сэдвээр лекц уншина.
Лекц нь хүн бүрт нээлттэй бөгөөд үнэ төлбөргүй. Лекцээр хүний эрхийн асуудлаар тодорхой асуултад хариулт эрж, шийдлийг дэвшүүлж, санал бодлоо солилцох тул сонирхсон хүмүүс 51-262752, 51-262751 дугаарын утсаар бүртгүүлэх юм байна.
Хүний эрхийн анхаарал татсан асуудлаар хүний эрхийн цуврал илтгэл хэлэлцүүлэг арга хэмжээг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Нээлттэй Нийгэм форум ТББ-тай хамтран зохион байгуулдаг.