09.20

Лааны өнгө ямар утга илэрхийлдэг вэ

ЛААНЫ ӨНГӨНИЙ ТАЙЛБАР
1.Улаан өнгийн лаа
улаан өнгө өөрөөсөө ир эрчим ялгаруулдаг бөгөөд 7хүрдэнд төгс нөлөөлж, сөрөг энергийг усгадаг
2.Улбар шар өнгийн лаа
амьдралын ноён нурууг тэгшилж, хөлний тушаа арилгаж, өөртөө итгэх итгэлийг нэмж, үүдэн хүрдний энергийг тэтгэнэ
3.Шар өнгийн лаа
мөнгөн сүлжээ буюу мөнгө эд баялагийн хүрдийг энергээр тэтгэж, мөнгөний урсгалыг сайжруулж, гарлагын үүдийг хааж, мөнгө эд баялагыг тогтооно.
4.Ногоон өнгийн лаа
Зүрхэн хүрдний энергийг тэтгэж, гэр бүлийн халуун дулаан амьсгалыг нэмэхээс гадна бүтэлгүй хайраас болсон сэтгэлийн шарх, хайранд азгүй байх зэргийг нөхөж, заяаны ханийг зөв сонгоход туслана
5.Цэнхэр өнгийн лаа
Ажлын бүтээмж сайжруулж, карьерт нөлөөлж, тушаал дэвших, нийгэмд эзлэх байр суурийг сайжруулахад туслана.
6.Хар хөх өнгийн лаа
Зөн билэг, зорилго тэмүүлэл, ой санамж, тархиний ажилгааг сайжруулж, сүнсэн биеийн энергийг тэтгэнэ. мөн хар дарах зүүд төөрөхөд асаадаг.
7.Хар өнгийн лаа
Хар хэл ам, хараал жатгыг дарж, лусын хорлол, өөрийн болон удам дамжсан үйлийн үрийг арилгаж сөрөг энергийг устгана. хамгийн хүчтэй лаа.
8. Ягаан өнгийн лаа
Хүүхдийг хар цагаан хэл амнаас хамгаалж, ширэг домын үүрэг гүйцэтгэнэ.