09.21

Шонхор шувууг байгальд нь эргүүлэн тавилаа


Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас энэ сарын 10-ны өдөр Баруунтуруун шалган нэвтрүүлэх товчоогоор нэвтрэхийг завдсан 05-84УНП улсын дугаартай микробус авто машиныг шалгаж, зөвшөөрөлгүй идлэг шонхор шувуу тээвэрлэснийг илрүүлсэн байна. Зөвшөөрөлгүй шонхор тээвэрлэсэн иргэнийг 300,000 төгрөгөөр торгож, НМХГ, НБОГ, Монголын шувуу хамгаалах төв ТББ-тай хамтран шувууг байгальд нь эргүүлэн тавьжээ. Зөвшөөрөлгүй ан, амьтан агнасан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг АНХААРНА УУ.