09.22

БНПУ-ын Варшав хотын Тээврийн газрын төлөөлөгчид “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ -ын үйл ажиллагаатай танилцлаа


“Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын  үйл ажиллагаа, техник технологийн бүрэн байдал, нийтийн тээврийн стандартыг хэрхэн дагаж мөрдөж байгаатай  БНПУ-ын Варшав хотын Тээврийн газрын дарга Мэчисвав Peкникс, Хууль зүйн газрын дарга Мария Мотковска нар албаны бусад төлөөлөгчдийн хамт танилцав.
“Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн удирдлагууд төлөөлөгчдөд үндсэн чиг үүрэг, баазуудын танилцуулга, бүтэц зохион байгуулалт, хэлтэс албадын хийсэн ажлыг танилцуулсан.  “Зорчигч тээврийн нэгтгэл” нь  нийслэлийн зорчигч тээврийн нийт гаралтын 30 гаруй хувь, үйлчилгээний 60 хувийг хариуцан ажилладаг. Тиймээс жолооч нарынхаа ур чадвар, хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхэд анхаарч сургалт тогтмол зохион байгуулдаг. Цаашид парк шинэчлэлтийг нэн даруй хийх шаардлагатай байна гэдгийг  энэ үеэр хэлсэн юм.