Дэлхийн хоёрдугаар дайн хойд хөршийн ялалтаар төгсгөл болсны ойн баяр тохиож байна. Үүнтэй холбогдуулан Монгол Улсаас Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн Москво хотноо Улаанталбайд парад гишгихээр очсон. Тэр ч бүү хэл Монгол Улсын Ерөнхийлөгч хүртэл очсон байгаа. Харин ялалтын баярын энэ өдрүүдийг буруушаах нөхөд цөөнгүй байгааг хараад гайхлаа. Дайны хөлд олон жил зовж, эрх чөлөөгөө авч боссон эх орон баярлахгүй яадгийм. Хэдэн хоногоор ч баярласан яадгийм. Ёстой л зовлон туулсан түмэн чинь оросууд шүү дээ. Монголчууд бид ч энэ баярт ач холбогдол өгөхөөс өөр аргаггүй. Тухайн үед манай ард түмэн байдгаа тэмтэрсэн. Үнэн сэтгэлээсээ өгсөн гэхэд болно.
Хэрвээ Орос Германд эзлэгдсэн бол монголчууд бид юу болох байсныг төсөөлөхгүй байгаа бололтой. Дэлхийд цөөхөн жижиг буурай орон бүү хэл дэлхийд хүн ам, хөгжил, эдийн засгаараа тэргүүлэгч хятадууд ч ач холбогдол өгч байгаагийн цаана юу байгааг мэдэж байна уу. Эх оронч үзэл санаа, хүн төрөлхтний эв нэгдэл гэсэн үзэл санаа явж байгааг даанч ойлгохгүй байгаа бололтой.
Тодруулбал, Дундад улсын дарга Ши Жиньпингийн санаачилга, хятадын олон сая иргэдийн итгэлээр дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын 70 жилд зориулсан фото зургийн үзэсгэлэн 5 дугаар сарын 6-нд Дундад улсын Ардын Их Сургуульд нээгдсэн байна.
Үзэсгэлэн "Манжуур Хамтдаа ялалт байгуулсан түүх", "1945 оны ялалт: 70 жилийн аугаа их түүх" гэсэн хоёр хэсгээс бүрдсэн байна. Үүнд Оросын мэдээлэлийн агентлагаас хангасан түүхийн ховор нандин 100 гаруй гэрэл зургаар Дэлхийн хоёрдугаар дайны үеийн Зөвлөлтийн улаан цэрэг Японы квантуны армийг бут цохиж ялсан үнэн түүхийг, мөн ОХУ-ын Эх орны дайны ялалтыг ч тусгажээ. Үзэсгэлэн нэг сарын хугацаатай үргэлжлэх аж.