09.26

Зохицол нийцэл, бүтээлч үйл ажиллагаа нь баяр авчирна

ХОНЬ - (3/21-4/19)
Дээд хүчнээс тэмдэг үзүүлэх өдөр. Өнөөдөр таны хийж байгаа бүхэн бурханы хүсэл зориг гэхэд болно. Мацаг барих, эрүүл мэндийн арга засал хийж эхлэхэд ээлтэй. Ойлгомжгүй зүйлийн мөн чанарт нэвтрэхийг эрмэлзвэл санасандаа хүрнэ.

ҮХЭР - (4/20-5/20)
Идэвхитэй ажиллагаа амжилтад хөтөлнө. Хариуцлага үүрэн ажиллавал ажлын ихэнхийг нугалж, бусдад юу чаддагаа харуулж үнэлэгдэнэ. Өнөөдөр чухал өөрчлөлт гарч болзошгүй. Амьдралааэргэн харж, алдаа оноогоо дүгнэн чухал шийдвэр гаргахад сайн.

ИХЭР - (5/21-6/21)
Урам зоригтой өдөр. Та өглөө сэрэхдээ л ихийг хийж бүтээх хүсэл эмэлзэл оргилж байгааг мэдрэнэ. Сайтар төлөвлөсөн ажлыг эхэлж болно. Харин сэтгэлийн хөөрлөөр хандсан аливаа зүйл бүтэлгүйтнэ. Гэр орноо цэвэрлэх, хэрэггүй эд зүйлээсээ салахад тохиромжтой өдөр.

МЭЛХИЙ - (6/22-7/22)
Оюунлаг өөрчлөлт хувьсал, дотоод бясапгалын өдөр. Өнөөдөр аливаа төрлийн эмчилгээ муу нөлөөтэйг анхаар. Эрч хүчээ барж дуусах аюултай. Үр хүүхэддээ санаа тавьж анхаар, тэдний санал хүсэлтийг сонс.

АРСЛАН - (7/23-8/22)
Хэрвээ та өнөөдөр ямар нэгэн зүйлийг хийхээр төлөвлөсөн бол арга замаа сайтар боловсруул. Хэрвээ та ажлаа амжилттай болно гэдэгт, мөн хүчиндээ эргэлзэж байвал ямар ч зүйлийг шинээр бүү эхэл. Бүтээлчээр хандаж чадвал л амжилтанд хүрнэ.

ОХИН - (8/23-9/22)
Ямар ч зүйлийг төлөвлөх хэрэггүй. Азаа сорих, шинээр ажил төрөл эхлэхэд муу. Шинэ тавилга, хувцас хунар худалдаж авбал удаан эдлэгдэхгүй. Хэл ам, хэрүүл, маргаанд бүү оролц.

ЖИНЛҮҮР - (9/23-10/22)
Өөрийгөө хөгжүүлэх оролдлого бүхэн амжилтад хүргэнэ. Тиймээс мэдлэг чадвараа дээшлүүл, спортоор хичээллүүл. Хэн нэгэнтэй эвлэрэх, харьцаагаа сэргээх шаардлагатай бол өнөөдөр амжуул. Сэтгэлээ ариусган тарни тоолж, бясалгал хийвэл тавилангаа өөрчилж чадна.

ХИЛЭНЦ - (10/23-11/21)
Нийгмийн салбарт ажиллагсад амжилт гаргана. Аливаа чухал ажлыг итгэлтэй хүнтэйгээ зөвлөж эхлүүл. Өдрийн эхний хагас нь бусадтай мэдээлэл солилцох, ажил хэргийн санал зөвлөгөө авахад сайн. Санхүүгээ бэхжүүлэх оролдлого бүтэмжтэй, мөнгөн дэмжлэг авна.

НУМ - (11/22-12/21)
Өнөөдөр тантай уулзсан хүн, учирсан нөхцөл байдал болгон хувь тавилангийн дохио тэмдгийг агуулна. Гярхай байж тэр бүгдийг анзаарахыг хичээ. Эндээс ирээдүйнхээ тухай чухал мэдээллийг олж авна. Оюуны хөдөлмөр эрхлэх, мэдлэг мэдээлэл олж авахад ээлтэй сайн өдөр.

МАТАР - (12/22-1/19)
Зөн билгээ дагаж шийдвэр гарга, ажлаатөлөвлө. Гэрээ хэлцэл хийх, чухал бичиг баримтад гарын үсэг зурахад сайн. Үдээс хойш бусдад үнэлэгдэх таны үнэлэмж эрс өснө. Хамтран ажиллах санал ирвэл хүлээж ав.

БУМБА - (1/20-2/18)
Зохицол нийцэл, бүтээлч үйл ажиллагаа нь баяр авчирна. Гэрлэх, хурим найр хийх, шинэ санал дэвшүүлэх, шүүх заргын ажлыг эхлэх, шинэ ажилд шилжих, чухал шийдвэр гаргахад ээлтэй өдөр. Эв түнжин хагарах, хэрүүл шуугиан дэгдээх, эмх замбараагүй байх нь муу үртэй.

ЗАГАС - (2/19-3/20)
Бүх ажлаа дуусгах өдөр. Өнөөдөр олон нийтийг хамарсан хариуцлагатай арга хэмжээ зохион байгуулахад сайн. Хүндрэл учруулах асуудал нь шийдвэр гаргах сонголт хийх явдал юм. Сайтар бодож нягтласны эцэст шийдвэрээ гарга.