Замын хөдөлгөөнд оролцож яваа бяцхан үрсдээ зөв үлгэр дуурайлалыг үзүүлдэг байх хэрэгтэй. Хэрэв эцэг эхчүүд замын хөдөлгөөний дүрмээ зөрчөөд, хүүхдэдээ буруу үлгэр дуурайлал үзүүлээд байвал таны хүү охин ч гэсэн энэ зан үйлийг өөртөө тусгаж авдаг болно. Учир нь хүүхэд өөрөө гэнэн томоогүй хаанаас ч гарч ирнэ, тоглоно, авто машины хурдыг зөв тооцоолж чаддаггүй учраас ойртон ирж яваа тээврийн хэрэгслийн урдуур гүйх, гарц гарамгүй хэсгээр зам хөндлөн гардаг нь эрсдлийг бий болгодог байна.
Эцэг эхийнхээ хараа хяналтанд, хамт явж байх үедээ буюу тээврийн хэрэгслээр гэмтэж, амиа алдаж байгаа нь шууд эцэг эх томчууд бидний үүрэг хариуцлага байхгүйтай шууд холбоотой. Тухайлбал, өчигдөр Чингэлтэй дүүргийн нутаг Баянбүрдийн тойргийн урд замд Т-Приус маркийн авто машины жолооч С нь Т-Приус маркийн авто машинтай мөргөлдөж зорчигч хоёр настай С нарын гурван хүн гэмтсэн байна. Хүүхдийг зам тэээврийн ослоос урьдчилан сэргийлэхэд эцэг эхчүүд хүн бүрийн үүрэг оролцоо хамгийн чухал гэдгийг байнга санах хэрэгтэй.
Иймд хамгийн хайртай үрсээ тээврийн хэрэгслээр тээвэрлэж яваа бол хамгаалах суудал, хамгаалах бүсийг нь тогтмол зүүлгэж аюулгүй байдлыг нь хангаж замын хөдөлгөөнд оролцохыг Улаанбаатар хотын Замын цагдаагийн газраас зөвлөж байна.