09.28

А.Мөнгөнзул: Оскарын шагнал авахыг хүсч байна

Нэг үеэ бодвол Монголын кино урлаг хөгжиж байгаа гэж олон нийт дүгнэдэг. Энэ хэрээрээ Монголын уран бүтээлчид гадны зах зээлд өөрсдийн киногоо хүргэхээр ажиллаж байгаа билээ. Тэдний нэг бол яах аргагүй "DOZ" энтертайнмент. Тус продакшны хамгийн сүүлийн уран бүтээл болох "Элэг нэгтэн" кино олон улсын кино наадмуудаас шагнал хүртээд байгаа юм. Тэгвэл киноны гол дүрийг бүтээсэн жүжигчин А.Мөнгөнзул "Ойрын таван жилийн хугацаанд Монголын кино урлагийг бодитоор дэлхий дахинд таниулсан уран бүтээл хийхийг мөрөөдөж байна. Бусад хүмүүсээр “Энэ үнэхээр дэлхийн хэмжээний кино юм. Гэхдээ Монголынх” гэж хэлүүлэн, Оскарын шагнал авахыг хүсч байна. Оскар бол уран бүтээлч хүн бүрийн мөрөөддөг зүйл. Нэг тэрбум 300 сая хүн амтай Хятад хүртэл үүнийг мөрөөдөж, түүний төлөө бүхэл бүтэн үйлдвэрлэл, мөнгө санхүүгээ зарцуулж байгаа юм. Тиймээс бидний мөрөөдөл ч бас тэдний нэгэн адил баймаар байна" хэмээн ойрын зорилгоо хуваалцжээ.