10.02

НИТХ өнөөдөр даргаа сонгоно


НИТХ өнөөдөр буюу аравдугаар сарын 2-ны өдөр хуралдах тов гаргасан.
 
Хуралдаанаар НИТХ-ын даргыг сонгох асуудлыг хэлэлцэх юм.

Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт НИТХ-ын даргын сонгох санал хураалт явуулсан ч нэр дэвшигчдийн санал тэнцсэн.
 
Мөн дээрх асуудлаар нийслэлийн АН-ын бүлгээс тав хоногийн завсарлага авсан учир дээрх асуудлыг хэлэлцэхийг хойшлуулсан билээ.