10.02

”Түвшин жаргалтай хурим”

МУСТА дуучин Н.Мөнгөншагайгийн шинэ уран бүтээл "Түвшин жаргалтай хурим" дуу сонсогч түмэндээ хүрлээ. Дуулсан дуу болгон нь ард түмний дуулах дуртай дуу болдог эрхэм дуучин маань сүүлийн үед уран бүтээлийн олз омог ихтэй байгаа. Найр хуримын цаг айсуй цагт дуучин маань шинэхэн уран бүтээлээ түмэндээ хүргэсэн нь цагаа олсон мэт. 
МУГЖ дуучин Э.Бүрнээбаярын дуулснаар ард түмэндээ хүрсэн "Сүүн цагаан хурим" дуу 1986 онд зохиогдсон байдаг. Тэгвэл энэхүү сайхан хуримын дууны араас 31 жилийн дараа МУСТА дуучин Н.Мөнгөншагайгийн "Түвшин жаргалтай хурим" хэмээх сайхан уран бүтээл мэндэллээ.