10.02

Мөрөөдлийн театр ”Сошиал эвлүүлэг”


“Мөрөөдлийн театр”-ын авьяаслаг уран бүтээлчид цоо шинэ уран бүтээлээ өнгөрсөн баасан гарагт нээлээ. Үргэлж шинийг эрэлхийлж бусдаараа ялгарч, онцгойрч чаддаг “Мөрөөдлийн театр”-ын уран бүтээлчид цоо шинэ тэсрэлт хийсэн бүтээлээрээ үзэгч олонтойгоо уулзлаа. Тус театрын уран бүтээлийг үзэж сонирхохоор зорин ирсэн үзэгчиддээ “Мөрөөдлийн театр”-ынхан гэнэтийн бэлгээр дүүрэн “Сошиал эвлүүлэг”-үүдээ үзэгч олондоо хүргэсэн юм. 

Энэ удаагийн тоглолтод урилгаар дуучин А.Түмэн-Өлзий, олон нийтэд “булдруу” нэрээрээ танил болсон бяцхан хүү А.Өсөх-Ирээдүй нар оролцож, “Сошиал эвлүүлэг”-ийг яаж хийдгийг харууллаа.