10.03

М.Эрдэнэчимэг: Чамдаа


Чамайгаа хайж олон зууныг элээсэн мэт бодол төрнө
Чичрэх зүрхээ чагнаж чив чимээгүйхэн итгэж хүлээсэн санагдана
Чийг даасан үдэш, солонго татсан өдөр, нар мандсан өглөө 
Чинийхээ сайхан үнэрийг хайж бэдэрч олоод хүүхэд адил баярлана
Сүсэглэн залбирах сүм адил чамайгаа би сэтгэлдээ бурханчилан шүтнэ
Сүү шиг цагаахан, ариухан хайраар хайрлаж бас харамлаж амьдарна
Сэвтээж боломгүй хайр минь надад амин зүрхний үнэ цэнэтэй
Сэтгэлээрээ, зүрхээрээ, биеэрээ хосолсон ховорхон тавиландаа баярлана...
Үнэр анхилам амрагийнхаа энгэр цээжинд хүүхэд адил эрхлэн наалдана
Үг хэлж, үсийг минь илбэхэд сэтгэл уярч уясан хайлна
Үлгэр адил, домог мэт бидний хайрын үнэ цэнэ итгэлээр хэмжигдэнэ
Үүрдийн гэмээр, үргэлжид мөнхөд чамайгаа хайрласаар энэ орчлонгоос буцна...
2017.09.30. М.Э.