10.03

И Дун Гон, Жү Юн Хи нар хуримаа хийлээ


Солонгосын алдарт жүжигчид болох И Дун Гон, Жү Юн Хи нар хуримаа хийжээ. Алдарт хос өмнө нь "Grazia" сэтгүүлийг хуримын зургаараа чимж байсан юм. Тэд есдүгээр сарын 29-нд Сөүлийн нэгэн ресторанд гэр бүл болон ойр дотно хүмүүсийнхээ хамт хуримын ёслолоо хийсэн байна. Анх энэ оны ихээр үерхэж байгаа нь ил болон, тавдугаар сард гэрлэлтээ батлуулчихсан, анхны хүүхдээ хүлээж байгаа гэсэн мэдээг дуулгаж, шүтэн бишрэгчдээ шоконд оруулж байсан хос ийнхүү даруухан хурим хийжээ. Жүжигчин И Дун Гон хуримынхаа өдөр цахим хуудаснаа  "Эхнэр, хүүхэд маань  бүгд эрүүл, сайн сууж байгаа. Үнэхээр сайхан мэдээ гэвэл, өнөөдөр бидний хуримын ёслол болно. Би аль хэдийн нөхөр, аав, гэрийн тэргүүн болчихсон бас Юн Хи аль хэдийн миний эрхэм нандин эхнэр болсон ч ерөөл авахыг хүссэн болохоор гэр бүл болон дотны хүмүүстэйгээ жижигхэн хуримын ёслол хийхээр бэлдсэн. Та бүхэн ч манай гэр бүлийг ивээн, дэмжинэ гэдэгт итгэж байна. Яг л өнөөдөр шиг би ч, та бүхэн ч аз жаргалтай байгаасай гэж хүсч байна" гэж бичсэн байна.