10.03

П.Анужин: Зөв энерги гэдэг бол хоол хүнстэй зүйрлэхийн аргагүй их тэжээл, эмнэл

Хөтлөгч П.Анужин "МонГал товчоон" хэмээх шинэ төсөл, нэвтрүүлэг эхлүүлээд байгаа билээ. Тэрбээр шинэ нэвтрүүлгийнхээ талаар "Итгэлтэйгээр нэг л зүйлийг хэлье, "МонГал товчоон" туурийг заавал олж үзээрэй! Боловсрол сувгаар хүрч буй. 
Зөв энерги гэдэг бол хоол хүнстэй зүйрлэхийн аргагүй их тэжээл, эмнэл! Та бүхэндээ уриалсаар буй мацаг хэмээх гайхамшгаас гадна сэтгэлийн их эдгэрэл, хүн оршихуйн үндэс болсон зөв эрчимээ эндээс аваарай! Тэр чигтээ л зөв бодлоос бүтсэн бүтээлийг минь үзээд байгаарай. 
Туурийн маань анхны зочин Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатар хэлэхдээ " Бодол бүхэн боджин биелдэг, гэхдээ бодол өөрөө гэгээн байх ёстой" хэмээж байсан. Дараагийн дугаараар тун хүчирхэг нэгэн оршихуйг танилцуулна. Яг долоо хоногийн дараа. Зөв бодол гэдэг Хүн өөрийгөө эмнэхүйн их үндэс! Бидний уран бүтээлчид уран бүтээлээрээ их эдгэрлийн эм бүтээн танд барьж байна" хэмээн өөрийн цахим хуудастаа бичжээ.