10.04

Би гэр амьтай гичий чоно

Би гэр амьтай гичий чоно
Би бэлтрэг амьтай бэлэвсэн чоно
Ангийн дээжийг амандаа зууж
Ард үлдсэн үрсдээ яарч
Сондгой нэгэнд огтоос хүрдэггүй
Сор нэгнийг угаас байлгадаггүй
Хийморь заяат чонын удам
Хээр талын саарал чоно оо
Хэлтийж ярьвал айдаст чоно
Хэлээ унжуулсан өлсгөлөн чоно оо
Би гэр амьтай гичий чоно 
Би бэлтрэг амьтай бэлэвсэн чоно
Сум болсон амьдралын
Сүм болсон үүртэй
Сур тавьсан омгийн
Сүр болсон заяатай
Эрийн ганзага мялаах ганц хар өдөртэй
Эв нь харин таарвал амьд үлдэх азтай
Үр болсон бэлтрэгээ чоно болгох хүсэлтэй
Үүрд амьд үлдэж хань болох мөрөөдөлтэй
Би гэр амьтай гичий чоно
Би бэлтрэг амьтай бэлэвсэн чоно оо

Би үүр амьтай хүн чоно
Би үрсдээ хорогдсон эх чоно оо
                                            Puujee Ineemseglel