Хошин урлагийн “Шинэ үе” продакшнаас өрх тусгаарлаж, тусдаа гарсан жүжигчин Г.Ундармаа энэ даваа гаригт сэтгүүлчидтэй уулзаж “Зангиагүй уулзалт” хийн ажлаа, уран бүтээлээ тайлагнах нь ээ. Түүний хувьд шинэ кино найруулан хийж байгаа бөгөөд үүнийхээ талаар болон хүмүүнлэгийн чиглэлийн ажил хийж байгаа талаараа ярих гэнэ.
Түүний хувьд хошин урлагаас кино урлаг руу урваж байгаа гэхэд хилсдэхгүй болов уу. Жүжигчин болсон цагаасаа л кино зохиол бичиж, найруулахыг бодож мөрөөддөг явсан тэрбээр ийнхүү мөрөөдлөө биелүүлж яваа дайчин эмэгтэй юм.
Хошин урлагийн тайзан дээр үргэлж хамтрагч байдаг Н.Бооёогоосоо тэрбээр уран бүтээлийн зөвлөгөө байнга авдаг гэнэ шүү. Тиймээс тэр хоёрын хооронд үл ойлголцол үүсч, тус тусынхаа мөрийг хөөсөн гэх мэдээлэл худлаа болж таарч байгаа юм.