Гэрийн минь гадаа ирэхдээ гунигтай битгий байгаарай...
Гэнэтийн бэлэг барихдаа согтуу битгий ирээрэй...
Удаан хүлээсэн үнрийг минь...сүрчгээр битгий нялууруулж...
Улаан дарсны толбыг дутуу битгий угаагаарай...
Нүд өөд чинь харахад нүүр бүү буруулаарай...
Нүгэл хийсэн байсан ч нүдээн бүү цавчаарай...
Харуулдаж хүлээсэн жилүүдийг минь мөнгөөр бүү дэнслээрэй...
Хайртай байгаа зүрхийг минь хайрч бүү дааруулаарай...
Хөл дороо хөврөх навчсыг бүү сандаачаарай...
Хүүгээ санаад ирсэн л бол гундуу бүү харагдаарай...
Энгэрийн сул товчоо өөрөө бөхлөөд ирээрэй...
Эзгүйрч хүлээсэн хаалгаа зөөлөн нээгээд ороорой...
Замд гээгдсэн цэцгийг надад битгий авчраарай...
Зангирч унагах нулимсыг минь тэвчээр гаргаж арчаарай...
Үргэж цэрвэсэн үрээ чанга гэгч нь тэврээд...
Үүрч хульжсан зовлонгоо үүдний цаана гээгээрэй...