10.06

Майли Сайрус Лас Вегасын хохирогчдод зориулж тоглолт хийв

АНУ-ын Лас Вегас хотноо зохион байгуулагдаж байсан хөгжмийн наадмын үеэр нэг этгээд иргэд рүү автомат буугаар гал нээсэн харамсалтай хэрэг гарсан. Энэ үеэр 59 хүн амиа алдаж, 500 орчим хүн шархадсан байна.Тэгвэл дуучин Майли Сайрус энэхүү эмгэнэлт үйл явдлын хохирогчдод зориулан богино хэмжээний “The Climb” тоглолтоо хийжээ.