10.07

Цэцэн мэргэн оюун ухаан, мэдлэг боловсролын өдөр


Хонь - (3/21-4/19)
Цэцэн мэргэн оюун ухаан, мэдлэг боловсролын өдөр. Юуг ч эртнээс бүү төлөвлө, юмс санаснаас эсрэгээр эргэнэ. Дотоод дуу хоолой, зөн билгээ сонсч бүхнийг хийгээрэй. Зөн билэгтээ итгэснээс алдана гэж үгүй. Шашны зан үйл, домын арга, эртний номлолыг судлахад ээлтэй.

Ихэр - (5/21-6/21)
Бүтээлч үйл ажиллагааны өдөр. Гэхдээ бүгдийг нэг зэрэг хийхээр хүч чадлаа шавхан зүтгэх хэрэггүй. Та үүнийг ингэж л хийх ёстой гэж зүтгэвээс амжилтад хүрэхгүй. Бүтэхгүй байгаа ажилд бусдын санал зөвлөгөө, тус дэмийг ав. Харилцаа холбоогоо өргөжүүлэх цаг үе.

Мэлхий - (6/22-7/22)
Төөрөгдөлд орж болзошгүй, Өнөөдөр таны энерги сул байгаа тул муу хүн, хэл амнаас болгоомжил. Хоол хүнснээс хордох магадлал өндөр тул хүнд хоолноос татгалз. Хэн нэгэн танд нөлөөлөх гэж оролдоно. Эсвэл эргэлзээтэй, хачин санал тавина. Шинээр ажил төрөл бүү эхлэ.

Арслан - (7/23-8/22)
Бодол санаагаа цэгцлэн, сэтгэл санаагаа ариусгахад тохиромжтой. Шийдвэр гаргахаас зайлсхий, сайн нягтлалгүй элдвийг бүү амла. Худал хэлэх, хов ярих, хэрүүл маргаан дэгдээх муу. Өнөөдөр аливаа үгний энерги ихсэх тул хэнд, юу ярихаа нягтал.

Охин - (8/23-9/22)
Цэцэн мэргэн оюун ухаан, мэдлэг боловсролын өдөр. Юуг ч эртнээс бүү төлөвлө, юмс санаснаас эсрэгээр эргэнэ. Дотоод дуу хоолой, зөн билгээ сонсч бүхнийг хийгээрэй. Зөн билэгтээ итгэснээс алдана гэж үгүй. Шашны зан үйл, домын арга, эртний номлолыг судлахад ээлтэй.

Жинлүүр - (9/23-10/22)
Худал хуурмаг бүхэн илэрнэ. Тодорхойгүй зүйлсийн мөн чанар тодорч, та хэн нь таны дайсан, хэн нь нөхөр болохыг ялгаж салгах боломжтой болно. Санхүүгийн асуудалд хянуур ханд, буруу тооцоо алдагдалд хүргэнэ.

Хилэнц - (10/23-11/21)
Цэвэр ариун бодол санаатайгаар өдрийг өнгөрөө. Хүүхдэдээ санаа тавьж, боловсрол мэдлэгт нь анхаар. Бусад хүмүүст баяр баясал бэлэглэхийг хичээ. Шинээр аливааг хийж эхлэх, аян замд гарах зэрэгт төдий л сайнгүй.

Нум - (11/22-12/21)
Төөрөгдөлд орж болзошгүй Өнөөдөр таны энерги сул байгаа тул муу хүн, хэл амнаас болгоомжил. Хоол хүнснээс хордох магадлал өндөр тул хүнд хоолноос татгалз. Хэн нэгэн танд нөлөөлөх гэж оролдоно. Эсвэл эргэлзээтэй, хачин санал тавина. Шинээр ажил төрөл бүү эхлэ.

Матар - (12/22-1/19)
Хувьсал өөрчлөлтийн өдөр Цэвэр ариун сэтгэл, бодол санаатай байвал санасан хэрэг бүтнэ. Эхэлсэн ажлаа дуусга, хийж байгаа зүйлээ сайтар нягтал. Биеийн хүчний хүнд хүчир ажил, оюуны их ачаалал эрүүл мэндэд муугаар нөлөөлнө. Найз нөхөдтэйгээ уулзаж сэтгэлээ сэргээ.

Бумба - (1/20-2/18)
Амралт цэнгэлийн өдөр. Хэт ядрах, тэвдэж самгардах, дэмий чалчих нь эрүүл мэндэд хортой. Хүүхдэдээ анхаарч, урлаг соёлын боловсролыг нь дээшлүүлэхэд анхаар. Сүм хийдэд очиж, ойр дотны хүмүүсийнхээ төлөө залбирал үйлд.

Загас - (2/19-3/20)
Хүчтэй энергитэй өдөр. Шийдвэр гаргахдаа бүгдийг урьдчилан тооцож үзээрэй. Бусдын зөвлөгөө, дэмжлэгийг ав. Үл хөдлөх хөрөнгийн наймаа, худалдаа арилжааны ажилд ээлтэй. Санхүүгийн асуудлаа шийдэх боломжтой.