Өвчний сүүлийн шатандаа орсон болон өнчин, ядуу хүүхдүүдийн мөрөөдлийг биелүүлэх зорилготой "Хүслээ биелүүлцгээе" сангийн хандивын дуудлага худалдаагаар алдарт хөлбөмбөгчин Криштиану Роналду "Алтан бөмбөг" цомоо худалдсан байна. Түүний 2013 онд шилдэг хөлбөмбөгчнөөр тодрохдоо авсан алтан цомыг Израилийн иргэн Идан Офер гэх эр 600 мянган еврогоор худалдаж авсан аж. Энэхүү мөнгө хүүхдүүдийн хүслийг биелүүлэхэд бүрэн зориулагдах юм.