10.09

Хур газар эсгэнэ хувирч өнгө нь цагаахан болно

Хур газар эсгэнэ хувирч өнгө нь цагаахан болно...
Цагаахан тэр цасан дээр би... хар биш яг өнгөөр нь хишгэлж нэг үзэхсэн...
Уулс дүнхийнэ улам тодроно... өнгө орно...
Тодхон тэр том уулын энгэрээр томоогүйхэн үеийнхээ цагаахан мөрөөр нэг гүйхсэн...
Малгайлан орох том том ширхэгүүд...юутай үзсгэлэнтэй вэ?...
Манхайн цайсаар бүр тэнгэртэй сүлрэх нь ямар чамин бэ?...
Сүлэрсэн тэр цав цагаахан ахуйд би сүүн сэтгэлтэй балчирхан үеийнх шигээ
Сүүдэрээ тусгалгүй ганц удаа хишгэж нэг үзэхсэндээ...
Бүх юм яг одоо цав цагаахан байна...
Бүрхэг мөртөө тэнгэр эрхэс мөн л цагаахан болж...
Энэ л цав цагаахан ахуйд би чи та нойрсох нь ээ...
Яг энэ л хэвээрээ өглөө биднийг угтаасай...бүх сэтгэл зүрх минь бас цагаараад хоноосой...

Puujee Ineemseglel