10.09

Шүүдэрээ найз залуудаа бугуйвч бэлэглэв

 УДЭТ-ын жүжигчи Э.Тодгэрэл болон жүжигчин П.Шүүдэрцэцэг нарыг үерхэж байгаа тухай яриа бий. Хэдийгээр тэд албан ёсоор харилцаагаа зарлаагүй ч тус тусын цахим хуудастаа нийтэлсэн зургуудыг нь ажигласан гярхай фэнүүд нь тэднийг харьцааг ил болгож орхисон юм. Тэгвэл Шүүдэрээ саяхан найз залуудаа бугуйвч бэлэглэсэн гэнэ. Ингэхдээ ганц Э.Тодгэрэлд бус хамтлагаараа зүүж яваарай гээд хоёр найзад нь ч бас өгчээ. Энэ тухай Э.Тодгэрэл өөрийн цахим хуудастаа "Хамтлагаараа зүүж ижилсээрэй гээд ийм гоё бэлэг авчирсан Шүүдэрээдээ маш их баярлалаа. Драм3" хэмээн бичжээ.