10.09

”Мэсгүй мэс засал цацдаг ботокс”

 


“Ari’s salon” салоны захирал Б.Ариунтунгалагтай салоных нь үйлчилгээний талаар ярилцсанаа хүргэж байна.

-Арьсны бланс алдагдсан гэж оношлогдсон хүнд ямар эмчилгээ хийдэг талаар яриагаа эхэлье?

-Арьсны бланс алдагдах гэхээр хэт тослогжих, эсвэл хэт хуурайших гэж олйгож болно. Ийм үед таны арьсыг харж бас тусгай аппаратаар оношилж байж яг ямар үйлчилгээ тохиромжтой вэ гэдгийг л сонгодог.

-MTS эмчилгээ гэж юу вэ. Энэ эмчилгээг сонгосноор бүсгүйчүүд арьсныхаа ямар асуудлыг шийдэх боломжтой вэ?

-MTS буюу бичил зүүн эмчилгээ нь хүний бие махбодын байгалиас нөхөн төлжих чадварт тулгуурлан бүтээгдсэн технологи юм. Бичил зүү нь эсийн түвшинд нэвтэрч арьсанд хэрэгтэй бүтээгдэхүүнийг саадгүйгээр арьсны дерма давхаргад нэвтрүүлэх боломжийг бий болгодог. Энэ эмчилгээ нь сорви, нүхжилт язралт, сэвх толбо нөсөө арилгах, үрчлээ тэнийлгэх болон арьс залуужуулах, үс уналтыг багасгаж үс ургуулах, үсний халцралт, батгашилт, арьсны нүхжилт, арьсыг нөхөн сэргээж, залуужуулах зэрэг үр дүнтэй эмчилгээ байдаг л даа. MTS эмчилгээ нь нэг удаагийн үйлчлэлээр дээрх бүх үйлчилгээг зэрэг өгөх чадвартай.


-Танай массажны багцуудад усан скрабер аппарат гэсэн үйлчилгээ байна. Энэ аппарат ямар үйлчилгээ, давуу талтай юм бол?

*Манай бүх арьсны үйлчилгээнд дөрвөн төрлийн үндсэн цэвэрлэгээ орж өгдгөөрөө бусдаас ялгардаг. Aqua peeling, aqua scrabber зэрэг аппаратуудыг цэвэрлэгээндээ байнга ашигладаг. Энэ аппаратууд арьсны гүний бохирдлыг усаар сорж гаргадгаас гадна шахагдах авагдах боломжгүй хамрын батга, арьсны тослог, бүр том батгануудыг ч арьснаас өвчлөл, улайлтгүй авдагаараа давуу талтай.

-Цацдаг ботокс нь тарилгаас хэр давуу талтай юм бол. Энэ үйлчилгээнд насны хязгаар байх уу?

-Бидний мэдэх ботокс тарилга бол могойн хорноос 400 дахин илүү хүчтэй дэлхийн хамгийн хүчтэй хорнуудын нэг юм. Булчингийн үйл ажиллагааг саатуулах бүр зогсоох үйлчилгээтэй. Гэхдээ маш бага буюу тохиромжтой хэмжээгээр гоо сайхны зорилгоор хэрэглэхэд 5-10 насаар залуужуулдаг гэж эмч нар хүлээн зөвшөөрдөг юм байна лээ. Тухайн тарилгыг бид тариулснаар инээх, хөмсөгөө зангидах зэрэг мимикийг гурав хоног дотор саатуулна.


Гэхдээ ботокс их нэвчимтгий бодис учраас тун ихдэх, хэт нэвчих зэрэг эрсдэлтэй. Иймд л шинжлэх ухааны улам дэвшил, технологийн гайхамшиг болсон ямар ч эрсдэлгүй алхам болох 100 хувь байгалийн гаралтай цацдаг ботоксыг нэвтрүүлсэн хэрэг. Цацдаг ботокс нь  сэвх нөсөө толбо бүдгэрүүлэх, арьс чангалж өгдөг. Мөн унжилтын эсрэг батгашилт нүхжилт арилгахын зэрэгцээ харшлын эсрэг үйлчилгээ үзүүлж, арьсны чийгшил болон дээд зэргийн тэжээл болж өгдөг. Нэг ёсондоо мэсгүй мэс засал юм.

-Энэ эмчилгээнүүдийн үр дүн нэг удаагийн оролтоор мэдэгдэх үү?

-Эдгээр эмчилгээнүүдийн нэг удаагийн оролтоор үр дүнг шууд мэдэрнэ. Хамгийн гол нь ямар ч эрсдэлгүй.

-Ихэнх бүсгүйчүүд ер нь бүсгүйчүүд ч гэлтгүй эрчүүд батганы асуудалтай байдаг. Танай салон батганы эсрэг ямар эмчилгээ хийдэг вэ?

-Манайд батганы олон төрлийн эмчилгээ байдаг. Дээр хэлсэнчлэн ботокс цацлага, MTS, мөн фотодинамик аппарат эмчилгээ, батганы эмчилгээний массаж, батганы IPL буюу хэт цохилтот гэрлэн эмчилгээнүүд байгаа. Үйлчлүүлэгчийнхээ арьсыг оношлоод ямар шалтгаанаар үүссэн батгашилт бна гэдгээс хамаарч эмчилгээний төрлөө сонгодог. Бүсгүйчүүд гэлтгүй эрчүүд, өсвөр намныхан хүртэл ихээр үйлчлүүлдэг. Батганы хонхорхой сорвийг хүртэл нааш нь татаж гарган эрүүлжүүлдэг.

-Манайхны дунд сормуус суулгахаар өөрийн сормуусыг нь аваад уначихдаг гэсэн ойлголт байдаг. Танай сормуус суулгах үйлчилгээ энэ ойлголтыг эвдэх болов уу?


- Ихэнх үйлчлүүлэгч нар анх сурч байгаа хүнээр эсвэл илүү хямд үнээр, дуудлагаар хувь хүнээр муу материалаар хийлгэснээс болж өөрийн сормуус унах, ургахгүй байх, хатгах, нухаж бүр хорсож үрэгдэн улайлт өгч зовхи нь үрэвссэн ч асуудал цөөнгүй байдаг. Манайх бол мэргэжлийн өндөр түвшинд бүх төрлийн сормуусыг суулгаж үйлчилдэг. Манай байнгын үйдчлүүлэгч нар сэтгэл хангалуун байдаг. Үсэн, булган, торгон гээд олон төрөл байдаг. Сонголтоо зөв хийхээс гадна заавар зөвлөгөөг маш анхаарах хэрэгтэй. Анх удаа болон байнга хийлгэдэг хүмүүст манайх аль болох үйлчлүүлэгчийн талд байж үнэн зөв зөвлөгөөг өгдөг.


-Пудрийн хор тайлах гэж манайхан их ярьдаг болсон. Энэ ер нь хэр үр дүнтэй вэ. Ер нь хэр хугацаанд пудрийн хор тайлуулж байх ёстой юм бол?

-Аливаа үйлчилгээний тухай олон үйлчлүүлэгч ам дамжин сонссон хэрнээ тодорхой зөв ойлголтгүй явдаг. Пудрийн хорыг заавал пудр хэрэглэдэг хүн л сонгож үйлчлүүлнэ гэсэн ойлголт бол буруу юм. Арьснаас гүний бүх төрлийн бохирдол /пудр, крем, шороо тоосны, агаарын хүнд металийн гэх мэт/-ыг хүчилтөрөгчийн тусгай ампулиар урвалд оруулан халааж гарган авдаг юм. Одоо ялангуяа манай агаарын тоосжилт бүр тоосонцорын хэмжээнд маш нарийн болсон, агаар дахь хүнд металийн хэмжээ уушгинд хүртэл хортой байхад гадны бүх нөлөөнд хамгийн түрүүнд бидний арьс өртөж байдаг. Иймээс уг үйлчилгээг гурван сар тутамд нэг удаа хийлгэх нь зөв байдаг. Манайх энэ үйлчилгээний цэсэндээ хүйтэн индүү буюу хөлдөөх индүүг давхар хэрэглэдэг. Ингэснээр бохирдлыг нь аваад онгойсон нүхийг агшааж өгч байгаа юм.

-Үйлчилгээнийхээ үнэ тарифыг яаж тогтоодог вэ. Нэлээд хэдэн газартай харьцуулж судлахад үнийн хувьд их боломжийн санагдлаа?

-Үнэ тариф болоод үйлчилгээний чанар, материалын чанар, үйлчилгээний дараалал уялдаа холбооны хувьд бусдаас ялгардаг болов уу гэж боддог юм. Аль ч түвшний хэн ч орж ирээд үйлчлүүлэх боломжтой тийм нөхцөл байдал үнийг тогтоодог. Цэвэрхэн орчинд боломжийн үнээр үйлчлэхийг хүсдэг учраас сардаа аль нэг 35 000 төгрөгийн массажны төрлөө өглөөний цагуудад 19 000 бусад цагаар 22 000 төг болгон хямдруулдаг. Зарим сард өөр төрлийн үйлчилгээнүүд нэмж хямдардаг. Мөн үйлчлүүлэгч нартаа урамшууллын картыг үнэ төлбөргүй олгодог. Энэ картыг авахыг хүссэн, манайхаар үйлчлүүлэхийг хүссэн хүн бүрт урамшуулал эдлэх эрх нээгдэнэ гэсэн үг юм. Манай үйлчилгээг маш олон хүн хайртай дотны хүндээ бэлэглэдэг учраас gift card-ны сонголтууд ч мөн бий.

-Танайх гоо сайхны аппаратууд оруулж ирдэг гэсэн. Шинээр үйл ажиллагаа эхэлж байгаа салон, эмнэлгүүд танайд аппарат захиалах, ашиглалтын зөвлөгөө авах боломжтой юу?

-Саяхнаас манайх салоны үйл ажиллагаан дээрээ тулгуурлан үсчин, гоо сайхан, маникюрын аппарат, тоног төхөөрөмжийг оруулж ирж, зах зээлийн үнээс хямдаар нийлүүлж байгаа. Шинээр нээгдэж байгаа эмнэлэг, салонууд байнгын үйл ажиллагаа явуулдаг хөлөө олсон газруудтай ч ихээр хамтран ажиллаж байна. Манайд таны хүссэн тоног төхөөрөмж орж ирдэггүй эсвэл одоогоор байхгүй байгаа бол та захиалж болно гэдэг саналыг бас үйлчлүүлэгч нартаа тавьдаг. Бүх аппаратдаа заавар болон зөвлөгөөг үнэ төлбөргүй өгдгөөс гадна зарим тохиолдолд бичлэг хийлгэн зааж өгдөг.


Манайхтай холбогдохыг хүсвэл:

ХАЯГ: УИД-ийн ард 9-р байр ARI's salon
УТАС: 88250242; 11-313176

Мөн ARI"s salon хуудсаар мэдээлэл авах боломжтой гэдгийг дуулгая.

-Ярилцсанд баярлалаа, ажлын амжилт хүсье.

Г.НАРАН