10.09

Г.Угалзцэцэг гурав дахь удаагаа дэлхийн аварга болов

Сонирхогчдын бодибилдинг, фитнесийн дэлхийн аварга шалгаруулах ес дэх удаагийн тэмцээн энэ сарын 6-8-нд Улаанбаатар хотод боллоо. Уг тэмцээнд дэлхийн хошой аварга Г.Угалзцэцэг дахин тэргүүлж, гурав дахь удаагаа Дэлхийн аваргын алтан медаль хүртлээ. 40 орны 400 гаруй тамирчин оролцсон уг тэмцээн залуучууд, насанд хүрэгчид, ахмад гэсэн гурван насанд 42 ангиллаар өрсөлдөж, аваргуудаа шалгаруулсан юм. Мөн Монголын эмэгтэй тамирчид багаараа түрүүлж, алтан медалийн эзэд боллоо.