"Манчестер Сити" багийн удирдлагууд Италийн "Рома" багийн төвийн тоглогч Лоренцо Пеллегриниг сонирхох болжээ.
21 настай Пеллегрини 2015 онд "Сассуоло" багаас "Рома"-д 1 сая фунт стерлингээр ирснээс хойш тэрбээр том багуудын анхаарлыг татаж эхэлсэн билээ.
Тэрбээр Сери А-д 50 тоглолтод оролцохдоо есөн гоол оруулсан байна.