10.10

Дэлхийн мисст эх орноо төлөөлөн оролцож буй Ц.Энхжинд саналаа өгөөрэй

Өнгөрсөн жил Дэлхийн мисс тэмцээнд улсаа төлөөлөн оролцсон А.Баярцэцэг шилдэг 11 миссийн нэгээр шалгарч, Монгол улсын рекордыг шинэчилсэн. Тэрбээр "Multimedia" шалгаруулалт буюу "Mobstar" аппликейшны санал хураалтад тэргүүлж, энэхүү амжилтын эзэн болсон юм.
Тэгвэл энэ жилийн Дэлхийн мисст эх орноо төлөөлөн оролцох гоо бүсгүйгээр Ц.Энхжин тодорсон. Жил бүрийн Дэлхийн мисст оролцогчдын дунд "Multimedia" шалгаруулалт явагддаг уламжлалтай. Өөрөөр хэлбэл, "Mobstar" аппликейшнээр олон санал авсан оролцогч тэргүүлдгийг бид сайн мэднэ. Одоогоор "Multimedia" шалгаруулалт эхэлсэн бөгөөд Монголын мисс Ц.Энхжин 97 дугаар байрт явж байгаа аж. Иймд, түүнд бидний санал хэрэгтэй байгаа бөгөөд Монгол хүн бүр Ц.Энхжинг дэмжиж саналаа өгөхийг уриалъя.
 
САНАЛ ӨГӨХ ЗААВАР:
 
-Mobstar аппликейшнийг татаж авах-> Facebook эсвэл Google хаягаар нэвтрэх-> Search хэсэгт Enkhjin Tseveendash гэж бичиж хайх-> Enkhjin Tseveendash хаяг гарч ирмэгц хуруугаа баруун тийш эргүүлэн саналаа өгөх.