10.11

Чөлөөтийнхөн Воробьевагийн нэрэмжит тэмцээнд оролцоно


Чөлөөт бөхийн олимп, дэлхийн аварга ОХУ-ын алдарт бөх Наталья Воробьевагийн нэрэмжит чөлөөт бөхийн өсвөр үе (2001-2003), залуучуудын (1998-2000) эмэгтэйчүүдийн ОУТ ирэх амралтын өдрүүдэд (X.14-15) Эрхүү хотод болно.
Дөрөв дэх удаагийн тэмцээнд манай улсаас өсвөр үеийн охидын 40 кг-ын жинд Б.Дэлгэрмаа, 43 кг-д Д.Уянга, 46 кг-д Г.Саруулбуян, Б.Энхзул, 49 кг-д Т.Баярмаа, 56 кг-д Б.Мишээл, 65 кг-д Д.Дэлгэрцэцэг, 69 кг Ц.Хулан, Д.Цогзолмаа, Т.Мянганбаяр, залуучуудын 44 кг-д Б.Болорчимэг, Б.Мөнхтуул, 48 кг-д Б.Бямбацэрэн, 55 кг-д Б.Энхцэцэг, Н.Анударь, 59 кг-д Б.Энхтүвшин, 70 кг-д Х.Хулан, Ө.Одбаг нарын 18 тамирчин оролцохоор болжээ. Монголын багийн ахлагчаар П.Чулуунбаатар, даасгалжуулагчаар Э.Батмөнх, Ц.Ганзориг нар ажиллана. Өнгөрсөн жил тус тэмцээнээс Н.Анударь алт, Б.Энхцэцэг, Б.Энхзул, Д.Отгонжаргал нар мөнгөн медаль хүртэж байв.