05.11

Шигшээ багаа хэн аварч, хэн хөөдөв

Өнгөрч байгаа долоо хо­ногт хамгийн их дуулиан тарь­сан нөхдүүд нь чөлөөтийн шиг­шээ багийнхан байлаа. Сай­наараа ч, муу мэдээгээрээ ч тэд шуу­гиан тарьж, олон асуултыг үлдээсэн юм. Тийм болохоор чөлөөтийн шигшээ багийнхныг до­лоо хоногийн дуулиант нөх­рөөр нэрлэж байна. 

Катарын До­ха хотноо болсон чөлөөт бө­хийн Ази тивийн аварга шал­гаруулах тэмцээн өчигдөр өн­дөр­лөлөө. Манай бөхчүүд нэг алт, нэг мөнгө, дөрвөн хү­рэл медаль хүртлээ. Багийн дүн­гээр өмнөхөөсөө бага зэ­рэг тааруухан оролцлоо.

Тэм­цээн эхэлсэн цагаас манай чөлөөтийн бөхчүүд визний асуудалд орооцолдож, гурван бөх эх орондоо ирэх гэж ба­гагүй зовлон туулсан юм. Сайн та­лаараа шуугиан тарьсан ч зүйл байсан. Сайнаас нь эхлээд дурь­­дая. Гурван бөх нутаг бу­цахаар болсноос үүдээд манай чө­лөөт бөхийн шигшээ баг ирэх дэлхийн аваргад орол­цож чадахгүй болох шахсан. Учир нь Азийн аваргад бүтэн ба­гаа­раа оролцож байж дэлхийн авар­гад мөн бүх жинд бөх ба­рилдуулах эрхтэй болдог. Тэр ут­гаараа гурван бөх байхгүй бо­лохоор асуудал үүснэ.

Ха­рин манай шигшээ багийн дас­галжуулагчид тамирчныхаа карьерийг өндөрлөснөөс хойш 10 жилийн дараа гадны орны за­луу бөхчүүдтэй барилдлаа. Тэд л шигшээ багаа аварч гарлаа. Ирэх намар болох дэлхийн авар­гад оролцох боломжийг нь тамирчиддаа авч үлдэж чад­сан. Тэгээгүй бол дэлхийн авар­гад оролцох боломжгүй болж, цаашлаад Олимпийн эрх­гүй хоцрох байлаа.

Олон та­мирчны хөлс хөдөлмөр үгүй болох аюултай байсан. Энэ аюулыг шигшээ багийн дас­галжуулагчид өөрийнхөө ну­­руун дээр үүрч гарлаа.  Б.Бат­­баяр дасгалжуулагч Турк­менис­таны бөхийг бүр ялсан. Нэг талаас нь хараад үзвэл Мон­гол Улс энэ удаагийн Азийн авар­га шалгаруулах тэмцээнд гу­там­шиг болсон. Хэдхэн та­­мир­ч­ны визний асуудлыг ший­­дээд өгчихөж чадахгүй Чө­лөөт бөхийн холбоотой бай­на гэдгийг харууллаа. Дасгал­жуу­лагч хийж байгаа хүмүүс дэв­жээнд дээр гараад байж бай­на гэдэг үнэхээр эмгэнэл. Гэх­дээ тэд сайн барилдаж, бүр ялс­наараа нүүрээ түлсэнгүй.

Энэ чинь жинхэнэ дуулиан байх­гүй юу. Сайн тал нь гэвэл ма­най тамирчид ирэх есдүгээр сард болох дэлхийн аваргад оролцоно. Цаашлаад олимпийн эрхээ авах боломжтой боллоо. Харин муу тал нь юу байв. Д.Гомбодорж, Д.Хүдэрбулга, Н.Зол­боо нар дасгалжуулагч Б.Баяраагийн хамтаар өнгөрсөн баасан гарагт эх орондоо ирлээ.  Манай тамирчдыг Катар руу явж чадахгүй, Дубайд саатуулагдаж байхад визний зөрчил гэсэн мэ­дээлэл гараад байсан. Гэтэл яг үнэн­дээ хуурамч визний хэрэгт ороо­цолдсон байгаа юм.  Улмаар манай тамирчдыг бохир заваан, хүйтэн газар хорьсон байгаа юм.

Монголын нэрийг дэлхийн тав­­цанд гаргаж, Олимпийн наа­дамд бэлтгэж байгаа их спор­тын тамирчид ийм л зүйлийг үзэж тууллаа. Дээрээс нь ма­най тамирчдыг гадаадад 36 цаг хоригдож байхад ЭСЯ бо­лоод Монголын чөлөөт бө­хийн холбоо огт тоогоогүй гэж байгаа. Ийм зүйл байж таа­рах уу. Д.Хүдэрбулга гэхэд л өнгөрсөн жил Азийн аварга болсон. Энэ жил барилдсан бол аваргаа бататгах ч байсан юм бил үү, хэн мэдлээ. Асуудал хэ­нээс болов, яагаад манай тамир­чид хуурамч визний асуудлаас бо­лоод Арабын орнууд руу явах ч эрхгүй болох дээрээ тулчихав.

Гол буруутан нь Монголын чө­лөөт бөхийн холбооны удирд­лагуудад байсан аж. Энэ т­а­лын мэдээллүүд хангалттай гарч эхэллээ. Монголын Чө­лөөт бө­хийн холбооноос тэд­ний нэ­рийг Катарын бөхийн хол­боонд оройтож мэдэгдэж, виз нь гараагүй байхад МЧБХ-ны га­­даад харилцаа хариуцсан дэд ерөнхийлөгч Д.Төмөрбаатар, ЕНБД О.Баянмөнх, НБД Ц.Сэрээтэр нар том толгой гаргаж, гэмт хэрэг үйлдэн хуурамч виз гаргаж явуулсанаар энэ бүх зүйл эхэлсэн юм байх. Энэ талаар мэдээлэл фэйсбүүк хуудсаар тарж байгаа.  Харин санаатай тэгсэн үү, үгүй юу.

Тамирчдын хэлж байгаагаар бол визний мэдээллийг хийхэд өөр хүний нэр гарч ирээд байсан гэсэн. Энэ л хамгийн ноцтой асуудал. Ерөнхийдөө манай спортынхон зарим тамирчны нэр дээр иргэдийг гадаад руу гаргаж мөнгө авдаг асуудал байдаг гэж байгаа. Бөөн асуудал болсоор ирсэн. Арай тийм бизнес хийгээгүй байгаа гэсэн хар төрөөд байгаа юм. Гэхдээ арай ч шилдэг тамирчдынхаа ам­жилт, ялалт, дэлхийн авар­гад оролцох боломж, цаашлаад Олим­пийн наадмын эрх ава­хыг нь золиослон байж ингэ­мээр­гүй юм. Ямар ч байсан Чө­лөөт бөхийн хол­боо тун ха­риуц­лагагүй ажил­лалаа. Энэ та­лаараа Монголын чө­лөөт бөхийн хол­бооныхон ямар нэг тайлбар хийх биз ээ.