10.11

Ууланд хууль бусаар тарвага агнасан иргэнийг үйлдэл дээр нь баривчилжээ


Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Оюунхоролын тушаалаар 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн гурван  жилийн хугацаанд тарвага агнахыг хориглосон шийдвэр гаргасан.
 
Нийслэлийн бүсэд орших Сонгинохайрхан ууланд хууль бусаар тарвага агнасан иргэнийг  эргүүлийн цагдаа нар өчигдөр (2017.10.10) үйлдэл дээр нь баривчилжээ. Иргэн Ж нь агнасан тарвага, буугаа ууланд нууж, жалганд нуугдсан байсныг нь илрүүлсэн байна. Шалгалтаар ямар ч бичиг баримтгүй болох нь тогтооджээ.
 
Тэрбээр цагдаа нарт мэдүүлэг өгөхдөө, ан хийх дуртай болохоороо яалт ч үгүй хууль зөрчсөн гэдгээ хүлээн зөвшөөрч, хуулийн дагуу хариуцлага хүлээнэ гэсэн байна. Түүний хэлсэнээр өмнө нь зөвшөөрөлтэй тарвага агнадаг байсан гэнэ.