10.12

Ч.Цэнгүүн: Би С.Төгсийн нөхөр болоход бэлэн

 "Авьяаслаг монголчууд" шоунд оролцож, "Тэнгэрийн хунтайж" гэгдэх болсон Ч.Цэнгүүн загвар өмсөгч С.Төгстэй үерхээд бараг жилийн хугацаа өнгөрч байна. Тэгвэл Ч.Цэнгүүн С.Төгсийн нөхөр болоход бэлэн байгаа гэнэ шүү. Тодруулбал, тэрбээр саяхан нэгэн нэвтрүүлэгт оролцох үеэрээ "Загвар өмсөгч С.Төгсийн нөхөр болоход бэлэн байгаа юу" гэсэн хөтлөгчийн асуултад "Бэлэн байна" хэмээн шуудхан хариулаад авна лээ. Тэгэхээр тун удахгүй Ч.Цэнгүүн, С.Төгс нарын хуримын зар дуулдах биз ээ.