10.12

Б.Мөнх-Оргил: Бусдын эхнэр над руу ширтэнэ

Бусдын эхнэр над руу ширтэнэ
Бурхан минь тэр ямар хөөрхөн юм бэ?
Будан гуниг харцанд нь суужээ
Бурхан минь та ямар өршөөлгүй юм бэ?

Хүний эхнэр рүү далдхан ширтэнэ
Хүсэл минь яасан аймшигтай юм бэ?
Хөх туяа зовхинд нь буужээ
хөөрхий минь их л ядарсан бололтой

Чимээгүй аниргүй эгцхэн ширтэлцэх
Чи бидэн яасан өрөвдөлтэй юм бэ
Учирч ханаагүй амрагийн төсөөллөөр
Уйтгараа ингэж үргээдэг хэрэг үү ...

Санаа алдахаа инээмсгэлэлээр халхлаад
Сайхан төрхөөрөө нүдийг минь хуурч чадахгүй
Гомдол тунаруулан цааш нь залгилаад
Гоёхон үгээрээ чихийг минь мэхлэж чадахгүй

Хөндүүрхэн шарх чинь эдгэж чадахгүй
Зүрхийг чинь базлуулан өвтгөнө бусуу
Хөлчүүхэн бодол чинь эвлэрч өгөхгүй
Биеийг чинь нүцгэлэн надад бэлэглэнэ бусуу
Б.МӨНХ-ОРГИЛ
2017.10.09-нд