10.12

Иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө


Энэ оныг Иргэдийн оролцоотой эрхзүйн шинэтгэлийн жил болгон зарласантай холбогдуулан Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас иргэдэд хууль зүйн зөвлөгөө мэдээлэл өгөх өдөрлөгийг шат дараатай зохион байгуулж байгаа билээ. Тэгвэл 10 сарын 16-ны өдөр Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, 9 дүүргийн Тамгын газар, Монголын өмгөөлөгчдийн холбоо болон Монголын нотариатчдын танхим хамтран иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө мэдээлэл өгөхөөр боллоо. Энэхүү арга хэмжээ Сүхбаатарын талбайд 10:00-17:00 цагийн хооронд болно.