Дуучин Майли Сайрус сүүлийн үед тун даруухан хувцаслах болсон аж. Тэрбээр Лиам Хемсворттой харилцаагаа сэргээснээр ийнхүү өөрчлөгдөж эхэлсэн бололтой. Майли нэг хэсэг богино шаргал үсээр гангарч, өөрийн урт хэлээ бараг л брэнд болгох дөхсөн. Хөхөө ил гаргасан даашинз, дотуур хувцастай тайзнаа гарах нь түүний хувьд хэвийн үзэгдэл болоод байсан үе ч бий. Тэгвэл Майли экстэйгээ эргэн нийлснээр буцаад даруухан болсон аж. Тиймээс түүний фэнүүд нь хуучны Майли эргэж ирлээ гэлцэх болжээ. Ийнхүү хэв маягаа өөрчилснөөр тэрбээр эргээд "Ханна Монтана"-гийн хөөрхөн охин болох нь ээ.