10.12

Эхийн нас хүүхдийн оюун ухааны чадварт нөлөөлнө


Их Британийн мэргэжилтнүүд ургийн оюун ухааны чадвар болон тээгч эхийн нас хоорондоо харилцан холбоотой болохыг тогтоожээ. Тэдний олж мэдсэнээр бол 35-39 насандаа эмэгтэйчүүд оюун ухааны өндөр чадвартай хүүхэд тээж төрүүлэх өндөр магадлалтай гэнэ. 

Судалгаандаа эрдэмтэд Англи, Шотланд, Уэльст 1958, 1970 болон 2000 онуудад мэндэлсэн хүүхдүүдийн мэдээллийг ашигласан аж. Тэдгээр хүүхдүүдийн оюун ухааны чадварыг 10-11 насанд нь шалгасан байна. 

40 жилийн тэртээ үүнээс эсрэг хандлага ажиглагдаж байсан нь тогтоогдов. Тодруулбал, нэлээн хожим төрүүлсэн хүүхдүүд оюун ухааны чадвар бага байсан гэнэ. Үүнийг эрдэмтэд маш энгийнээр тайлбарлав. Өдгөө илүү боломжтой эхчүүд нэлээн хожим хүүхэд тээж, төрүүлэх болсон билээ.