Монгол поп опера “Увертура” хамтлаг сүүлийн үед уран бүтээлээ идэвхтэй хийж, тэр хэрээр фенүүд олонтой болоод байгаа. Тиймдээ ч олны танил хүмүүсийн хувийн амьдрал хэзээд бусдын нүдэнд ил байдаг замыг тойроогүй. Учир нь хамтлагийн гишүүн А.Шинэбаяр буюу Шинээ гэргий, хүүхдээ орхисон талаар цахим ертөнцөд багагүй бичигдсэн. Учир нь тэрбээр өөрөөсөө эгчмэд бүсгүйтэй хэдэн жилийн өмнө хамтдаа амьдарч, хөөрхөн хүүгийн эцэг эх болсон ч өөр бүсгүйд сэтгэл алдран гэр бүлээ орхисон гэдэг. Тэгвэл дуучин залуу шинэхэн дурлалын эзнээ саяхан албан ёсоор танилцуулж байсан цаг саяхан. Харин түүний шинэ амраг Э.Адъяасүрэн нь хөл хүнд болсон бөгөөд Шинээ хонь жилд шинэ хүнээ өлгийдөхөөр хүлээж байгаа аж.

П.ТУУЛ