10.14

Олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулах гэж байгаа бол сайтар төлөвлөх нь чухал


Хонь - (3/21-4/19)
Өнөөдрийг гэртээ өнгөрөөхийг хичээ. Олон хүнтэй уулзахаас зайлсхий. Шинэ танилтай болох, шинээр харьцаа холбоо тогтооход таагүй. Хууч өвчин хөдлөх магадлалтай. Үг хэл яриа, үйл хөдлөлөө caйтap хяна.

Үхэр - (4/20-5/20)
Цэцэн мэргэн оюун ухаан, мэдлэг боловсролын өдөр. Юуг ч эртнээс бүү төловлө, юмс санаснаас эсрэгээр эргэнэ. Дотоод дуу хоолой, зөн билгээ сонсч бүхнийг хийгээрэй. Зөн билэгтээ итгэснээс алдана гэж үгүй. Шашны зан үйл, домын арга, эртний номлолыг судлахад ээлтэй.  

Ихэр - (5/21-6/21)
Сурч боловсрох, аян замд гарах, аливааг шинээр эхлэх, хийлгэж эхлэхэд ээлтэй сайн өдөр. Өөртөө амсхийх зав гаргаж, эрүүл агаарт зугаалвал эрч хүч сэргэнэ. Мөргөл залбирал үйлдэх, засал ном хийлгэхэд ээлтэй.

Мэлхий - (6/22-7/22)
Мэдээллийн өдөр. Бүх төрлийн харьцаанд ээлтэй. Аливааг хийхдээ зөн билгээ дага. Их мөнгө шаардах худалдаа арилжаа бүү хий. Өнөөдөр аливааг төлөвлөхөөс зайлсхий, төлөвлөсөн хэрэг бүтэхгүй.

Арслан - (7/23-8/22)
Аялал жуулчлал, идэвхтэй үйл ажиллагаанд ээлтэй өдөр. Олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулах гэж байгаа бол сайтар төлөвлөх нь чухал. Санхүүгийн ажиллагаанд тааруу, эд зүйл авбал алдагдалд орох магадлалтай.

Охин - (8/23-9/22)
Бусадтай харьцах харьцаанаас сэтгэлийн таашаал авна. Мөн ирээдүйгээ зөгнөн харах боломжтой байна. Хэрвээ та хүсэх юм бол янаг амрагийн харьцаагаа шинэ түвшинд гаргаж, илүү аз жаргалтай болно. Худалдаа наймаанд одтой байх тул зуучлалаас ашиг олно. Албан бус уулзалт, үдэшлэг, нийллэг хийхэд тохиромжтой.

Жинлүүр - (9/23-10/22)
Чухал шийдвэр гаргах, муу зуршлаасаа салахад тохиромжтой өдөр. Сурч боловсорч эхлэх, аян замд гарах, гадаад хэлний сургалтанд хамрагдах нь үр ашигтай. Томоохон эд зүйл худалдаж авбал удаан эдлэгдэнэ. Санхүүгийн ажиллагаа амжилттай.

Хилэнц - (10/23-11/21)
Амралтын энэ өдөр ямар нэгэн чухал ажил товлосон бол 13 цагаас өмнө амжуул, учир нь үдээс хойш гараг эрхсийн сөрөг нөлөө нэмэгдэж, сэтгэл санаа тавгүйтэнэ. Буруу төсөөлөлд автах, алдах магадлал ихсэнэ. Үнэт эдлэл, чулуун гоёл авахад ээлтэй.

Нум - (11/22-12/21)
Сурч боловсрох, аян замд гарах, аливааг шинээр эхлэх, хийлгэж эхлэхэд ээлтэй сайн өдөр. Өөртөө амсхийх зав гаргаж, эрүүл агаарт зугаалвал эрч хүч сэргэнэ. Мөргөл залбирал үйлдэх, засал ном хийлгэхэд ээлтэй.

Матар - (12/22-1/19)
Хүчтэй энергитэй өдөр. Шийдвэр гаргахдаа бүгдийг урьдчилан тооцож үзээрэй. Бусдын зөвлөгөө, дэмжлэгийг ав. Үл хөдлөх хөрөнгийн наймаа, худалдаа арилжааны ажилд ээлтэй. Санхүүгийн асуудлаа шийд.

Бумба - (1/20-2/18)
Урьдчилан төлөвлөөгүй, нөхцөл байдалд захирагдан хийгдэх ажил амжилт олно. Харьцаа холбоогоо өргөжүүлэх, шинэ найз нөхөдтэй болоход ээлтэй. Хариуцлагатай ажил бусдын буруугаас нурж болзошгүй. Алдахгүй байхыг хүсвэл зөн билгээ дага.  

Загас - (2/19-3/20)
Зүүд зөн хурцдах, далд авьяас чадвар илрэх өдөр. Өнөөдөр хүчтэй биоэнерги бүхий хүмүүсийн авъяас нь нээгдэж, олон зүйлийн мөн чанарт нэвтэрнэ Ирээдүйгээ төлөвлөх, зөвхөн сайн сайхан зүйлийг төсөөлөн бодох нь чухал нөлөөтэй.