05.11

Баавар дахин хар тамхины хэргээр шүүхийн хаалга татна

Дижитал хамтлагийн ахлагч Ш.Батбаяр буюу Баавар дахин хар тамхины хэргээр шүүгдэхээр болжээ. Тодруулбал Баавар, Д.Манлайжаргал болон М.Бадрал нарыг энэ сарын 14-нд буюу пүрэв гарагт Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд 14.00 цагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192.1, 230.1-т зааснаар буруутган шүүх юм. Ш.Батбаярын хувьд 2013 онд хар тамхины хэргээр гурван сарын баривчлах ял сонсож байсан билээ.