05.11

Хоёр охиныг зэрлэгээр хөнөөсөн гэх Б.Идэрзаяа давж заалджээ

Хоёр охины толгойг таслаж, хөнөөсөн гэгдэж 25 жилийн хорих ял сонссон Б.Идэрзаяа анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн, Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд ханджээ.

Түүний гомдлыг Нийслэлийн шүүх хүлээн авч, шүүгчид хуваарилахаар болсон байна. Анхан шатны шүүхээс түүнд 25 жилийн хорих л оноож, ялын 20 жилийг гянданд, таван жилийг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн юм.

Энэхүү шийдвэрийн дараа түүний эгч нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Миний дүү үнэн мөнийг олтол шорондоо байж байя гэсэн. Миний дүү энэ хэрэгт ямар ч буруугүй.

Цагдаа нар анх миний дүүг зодож, нүдэж байхдаа хамаатны ах дүү хоёр залууг чинь авчирч зодож чам шиг болгоно шүү гэж сүрдүүлсэн байгаа юм. Тэгээд манай дүү би цэрэгт яваад ирсэн юм даа, хоёр дүүгээ тамлуулчих вий дээ, бас ах эгч хоёр л байгаа, энэ хоёрыг минь оролдчих вий гэж бодож айсандаа хэрэг хүлээсэн гэж хэлсэн.

Хоног хугацаа өнгөрөх тусам үнэн мөн нь олдоно доо, жинхэнэ алуурчин нь цаанаа бөмбөгнөөд сууж байгаа юм чинь нэг л өдөр цагдаагийнхан олчихно, намайг ч гэсэн хамгаалалтад аваад, миний ар гэрийнхнийг хамгаалаад сайхан цаг ирэх байх гэж бодсон гэсэн” хэмээсэн байдаг.