Тейлор Свифт өөрийн "Reputation" цомгийнхоо "What you made me do" дууг клмпжүүлээд удаагүй байгаа билээ. Тэгвэл тус цомгийнхоо хоёр дахь дууг клипжүүлэх ажилдаа орсон байна. Клипний зураг авалтыг Лондон хотод хийж байгаа бөгөөд фенүүд нь түүний зургийг авч инстаграм хуудсанд байрлуулсан байна.
Тейлор сүүлийн үед өөрийн хэв маягийг эвдэх гэж маш их үзэж байгаагийн нэг жишээ нь сүүлийн "What you made me do" дууны клип юм. Тэрээр өөрийн хувцаслалт, үс засалтанд маш их анхаарал тавьдаг болсон. Харин энэхүү шинэ клипний зураг авалтанд Тейлор хар пудволк өмсөж гадуур нь яльгүй томсдон бомбер өмссөн нь тун ч загварлаг харагдаж байна.
Эх сурвалж: http://www.zuv.mn/page/newsmore/15130