Дуучин Д.Болд шинэ цомгийн ажилдаа орсон бөгөөд тус цомогт багтах нэгэн уянгын дуундаа шүлэг хайж байгаа гэнэ. Тэрбээр өөрийн цахим хуудаснаа, "Энэ өдрийн мэнд FB найзууд. Миний шинэ цомогт орох уянгын дуундаа шүлэг хүлээж байна. Дөнгөж дурлаад бүр маш хүчтэйгээр дурласан хүний сэтгэлийн илэрхийлэл болсон шүлэг та бүхэнд байвал эсвэл яг тийм мөч танд яг тохиолдсон бол тэр шүлгээр чинь дуу болгон амьдруулахад би бэлэн байна. Шүлгээ илгээгээрэй. (Жич: 3 бадаг 1 дахилт)" хэмээн бичжээ.